ТАНИЛЦ: Элсэлтийн шалгалтын оноогоор тэргүүлсэн ТОП 60 сургууль

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
100
legacy:tomuu2026/NewFolder/20220623_MPA9978.webp

Улсын хэмжээнд 12-р ангийн төгсөгчдийн Элсэлтийн шалгалт 2025 оны зургаадугаар сарын 18-21-ний хооронд зохион байгуулагдсан билээ.

Энэ жил аймаг, хотын хэмжээнд 50 шалгалтын байранд 548 сургуулийн нийт 43,318 шалгуулагч их, дээд сургуульд элсэн суралцах сонгон шалгаруулалтын шалгалтад мэдлэг чадвараа сорин өрсөлдлөө.

Тэдгээрийн 20.500 нь эрэгтэй, 22.818 нь эмэгтэй сурагчид байлаа. Шалгуулагчид элсэлтийн шалгалтыг зөвшөөрөгдсөн 10 хичээлээс сонгон өгсөн байна.

Хамгийн олон буюу математикийн хичээлээр 28.637, англи хэлээр 27.122, монгол хэлээр 14.368, нийгэм судлалаар 25.574, газар зүйгээр 1048, физикээр 9777, биологиор 6247, химийн хичээлээр 6369, Монголын түүхээр 1358 суралцагч шалгалтаа өгчээ. Харин хамгийн цөөн нь буюу 598 сурагч Орос хэлний хичээлээр шалгалт өгсөн байна.

Энэхүү мэдээллийг Боловсролын яам, БҮТ-өөс аймаг, нийслэл, дүүрэг болон сургууль тус бүрд илгээгдсэн шалгалтын үндсэн мэдээлэлд тулгуурлан 10 хичээл тус бүрийн гүйцэтгэлийн ерөнхий дундаж онооны үзүүлэлтээр тооцон улсын хэмжээнд тэргүүлсэн эхний 60 сургуулийн жагсаалтыг онооны эрэмбээр хүргэж байна. Доорх жагсаалтад 7 ба түүнээс дээш хичээлийг сонгон шалгалт өгсөн сургуулиудыг оруулсан болно.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • U
    uuganzaya

    nundg bna

  • З
    Зочин

    7 шалгалтаас гадна хичээл тус бүрээр жагсаасан байвал бас сонин бна шүү

  • З
    Зочин

    Мэдээг сайн уншаад үзвэл 7 хичээл ба түүнээс дээш хичээлээр ЭЕШ шалгалт өгсөн сургуулиудыг жягсаалт бололтой. Энэ жагсаалтад ороогүй хүүхдүүд нь 3-4 хичээлээр ЭЕШ өгдөг сургуулиудыг орхисон байх магадлалтай юм шиг байна. ЭЕШ өгөх хичээл бол тухайн жил төгсөх хүүхдүүдийн мэргэжил сонголтоос л хамаардаг учир жил бүр бүх сургуулиудын сурагчид 7-10 төрлийн хичээлээр ЭЕШ өгнө гэж байхгүй ялангуяа 1-2 бүлтэй цөөн төгсөгчтэй сургууль

  • З
    Зочин Ари

    Энэ тэргүүлсэн сургууль сайн юмаа .Гэхдээ хамгийн чухал монгол хэл ,Монголын түүх хичээлээ бас сайжруулах хэрэгтэй .Монгол хүн эх хэл эх түүхээ сайн мэддэг байх нь хамгаас чухал шүү

  • З
    Зочин

    Улсын сургалттай сумын сургуулиас дор төлбөр өндөртэй хувийн сургууль байх шаардлагагүй байлтай. Өвөрхангайн багш нарт баяр хүргэе.

  • З
    Зочин

    40 сая орчлон сургууль 58

  • З
    Зочин

    Сурагчдын сурлага муу байгаа нь олон хүчин зүйлээс шалтгаална. Сайн багшын гараас сайн шавь төрнө. Сайн багшыг яаж тогтоож авч явж чадах нь сургуулийн удирдлага захирал менежерүүдийн ур ухаанаас шалтгаална. Өөрөөс нь илүү байгаад байхаар ямар нэг аргаар хачин ганцаардуулж байгаад зайлуулаад байдаг донтой удирдлагууд их болсон. Тийм сургуулиудын сурлага муу байх нь тодорхой

  • Ө
    Өвөрхангай

    Өвөрхангай аймаг сайн бн. Хэд хэдэн сургууль орсон бн. УБ -н сайн сургалттай гэгддэг 1-р ,11-р сургуулиуд байхгүй шүү. УБ хотынхон сонголтоо зөв хийгээрэй. Өндөр төлбөр төлж хүүхдээ оруулах гэдэг сургуулиуд эхний 60-д ороогүй бн.

  • Б
    Б.Баярмагнай

    Албан ёсны мэргэжлийн байгууллагаас гаргасан юм нийтлээрэй. Ноднин бас нэг худлаа жагсаалт гаргаад бүтэн жил л цахимаар явсан. Манай Өв.Уянга сумын 2-р сургуулиас дундаж оноо багатай сургуулиуд 60-д багтсан байхад манайх ороогүй л байсан. Эх сурвалжаа хаанаас авдаг юм.

  • З
    Зочин

    10 хичээлээр эрэблэж нэг харуулаач. Мөн хүүхдийн тоогоор.