“Саппоро“-гийн уулзварыг засварлаж хөдөлгөөнийг нээсэн бол Гурвалжингийн гүүр рүү өгсөх хэсгийг өнөө оройноос засварлана

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/08/sapporo.png

Энхтайваны өргөн чөлөөний замын засвар шинэчлэлтийн хүрээнд Саппорогийн уулзварыг өчигдөр /2025.08.17/ 22:00 цагаас хааж, 18-ны 06:00 цагийн хооронд шөнийн цагаар асфальтбетон хучилт хийж, хөдөлгөөнийг нээлээ.

Үргэлжлүүлэн өнөө шөнө буюу наймдугаар сарын 18-ны 22:00 цагаас хааж, Гурвалжингийн гүүр рүү өгсөх хэсгийн засварыг хийнэ. Тухайн хэсгийн замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 20-ны 06:00 цагт нээх юм.