Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох өргөдөлд 100 мянган иргэн гарын үсгээ зурсан тохиолдолд УИХ-аас Ажлын хэсэг байгуулж, хэлэлцэх боломжтой

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
150
legacy:2025/08/d0d57ee69645479b8392d178296cc502.jpg

Хуульч О.Батхүү нийтийн өргөдлийн "D-өргөдөл" цахим системд "Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох" өргөдлийг санаачилсан байна. Тэрбээр "Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох шаардлагатай байна. Хүмүүс байр орон сууц авахдаа зээлээр авдаг. Зээлийн хүү төлбөр төлөхдөө өөрийн цалин орлого буюу татвар төлсөн мөнгөөрөө төлдөг. Мөн байр орон сууц бол хүний анхдагч хэрэгцээ. Дэлхийн бусад улсад амьдран суугаа байшин, байр орон сууцаа зарахад татвар төлдөггүй. Учир нь энэ бол ашиг орлого олох бизнес биш. Иймд энэхүү 2 хувийн татварыг цуцлах шаардлагатай" гэж үзжээ.

Түүний санаачилсан өргөдөлд 100 мянган иргэн гарын үсгээ зурсан тохиолдолд УИХ-аас холбогдох ажлын хэсэг байгуулагдаж, асуудлыг хэлэлцэж эхлэх юм. Өнөөдөр /2025.08.18/ 10.30 цагийн байдлаар 3610 иргэн гарын үсгээ зурсан байна.

Өргөдөлтэй танилцаж, гарын үсэг зурах бол ЭНД дарна уу.

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Н
    Н

    Үүнийг хэлэлцээд ард түмнээр гарын үсэг зуруулах шаардлагагүй л бмаар юм хэн ч харсан цэвэр луйвар ард түмэнээ шулсан шулаа ш дээ

  • З
    Зочин

    Татвар төлөхгүй

  • З
    Зочин

    Яаж гарын үсгээ зурах вэ Мулгуу гадаад хэлгүй надад зааж өгөөч. Над шиг баагийнууд нэлээд бгаа шүү

  • З
    Зочин.

    Энэ 2% бидний амьдралд маш хэрэгтэй.бүх татвараа төлөөд авсан ганц хөрөнгөндөө дахиад төлөх ёсгүй.луйвар шүү.

  • Ю
    Ю.Цогзол

    дэмжиж байна.

  • З
    Зочин

    Хүн ам цөөтэй байж юун 100 мянга вэ? 10 мянган хүний гарын үсэг ч ихдэнэ. Юун хачин шалгуур вэ

  • З
    Зочин

    Энэ янзаараа төлөх татвар үлдэх нь үү.

  • З
    Зочин

    Цагдаа цэрэг улсын ажилтангууд том тосол эруул мэнд боловсрол цэцэрлэг гадаад бодлого соел урлаг торийн аппарат ….энэ бухэн байхгуй болчихвол та нар…оркууд жинхэнэ оркууд болж алж талж дээрэмдэж эцэст нь гадаадийхны олз болно….ямарч боловсролгуй монголуудаа…татвараа толооч!!!!!!

  • С
    Судлаач иргэн

    Татвараа төлж сургаая иргэдэээ...нүгэлтэй шуналтай байхаа больцгооо..иргэн бүр татвараа төлөр ёстой. 26 оноос хотын иргэний татвар авдаг болоод замын төлбөрөө нэмээчээ...баахан приус унасан урамсаргүй хот завааруулсан хууль журамгүй зэрлэгүүд тхсээд байна даа...

  • И
    иргэн

    Ийшээ орж гарын үсэг зурах гэсэн чинь регистрийн дугаар гэх мэт хувийн нууц мэдээллээ алдаж магадгүй юм байна. Ийшээ орж сураагүй хүмүүс орж чадахгүй, төвөгтэй байна. Энэ төвөгтэй байдлаас болоод гарын үсэг зурж чадсан нь тун цөөхөн харагдаж байна шүү.

  • З
    Зочин

    Ардын намынханий авдаг татварыг тоочоод баршгүй! НӨТ-н босгыг багасгана гээд шаагаад байсан, чив чимээгүй болсон! Одоо энэ үл хөдлөхийн 2% татвар бас л чимээгүй болно, харж л байгаарай!

  • Э
    Энхээ

    Зөв зөв

  • З
    Зочин

    зөв зөв

  • A
    Altantsetseg

    Tatvar bagasgah (ul hudluhiin 2% bagasgah huseltei bna)

  • М
    минж-од

    өөрсдөө мөнгөөрөө авчихаад яахаараа татварт мөнгө өгөх ёстойн давраад бгарай