Улаанбаатар хотод нүхэн гарц барих ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:2025/08/garts.png

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж буй. Үүний нэг болох Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн оны есдүгээр сард албан ёсоор нээсэн. Тэгвэл бусад нүхэн гарцын төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Улаанбаатар хотын төмөр замын доогуур авто замын нүхэн гарц байгуулах төсөл”-ийн захирал Жан Хао болон бусад албаныхныг хүлээн авч уулзлаа.

Улаанбаатар хотод 1949 онд анхны төмөр зам байгуулагдсанаас хойш Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн төмөр замын хөдөлгөөнтэй нэг түвшинд явж ирсэн. Улаанбаатар хотод нүхэн гарцууд барьснаар хотын авто замын хөдөлгөөн төмөр замын хөдөлгөөнтэй давхцахгүйгээр явах боломж бүрдэнэ. Ингэснээр Улаанбаатар төмөр замын ачаа эргэлтийн хэмжээ өсөхөөс гадна Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг тодорхой түвшинд бууруулахыг зорьж байна.

М.Ариунжаргал

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Шинэ тойрог зам юу боловоо

  • А
    Амаржаргал

    Геологийн төв лабораторийн нүхэн гарц 2024 оны 11 сард дуусна гэж Хотын дарга хэлсэнээс хойш өдийг хүртэл ямар асуудлаар энэ ажил хийгдэхгүй байгаа талаар хэнч яриа мэдээлэхгүй байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл хийх хэрэгтэй байна