Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:2025/07/24/370236248_813492940495697_2793974867614931003_n1.png

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах зорилгоор тээврийн хэрэгслүүдийг тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулахаар болжээ. Энэ талаар өнөөдөр болсон Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах өргөтгөсөн хуралдаанд танилцууллаа. Тодруулбал,

ТЭГШ ТООГООР ТӨГССӨН БОЛ: 8-р сарын 26, 28, 30-нд, 9-р сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14-нд хөдөлгөөнд оролцоно. СОНДГОЙ ТООГООР ТӨГССӨН БОЛ: 8-р сарын 25, 27, 29, 31-нд, 9-р сарын 3, 5, 7, 9, 11, 13-нд хөдөлгөөнд оролцоно.

ЖИЧ: 9-р сарын 1-нд бүх автомашин хөдөлгөөнд оролцох аж.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Байгалмаа

    Бүсийн зураг

  • И
    Иргэн

    Ногоон дугаартай цахилгаан машин ч хамаарах ёстой. Утаагүй болохоос овор хэмжээ бүх машинтай адилхан шүү дээ

  • Б
    Б

    Энэ хязгаарлалттай холбоотойгоор Замын цагдаагаас Дугаарын Хязгаарлалтын Бүсийн зургийг мэдээллийн хэрэгслээр тодорхой тавиачээ. Өөрсдөө ч хаагуур байгааг нь мэдэхгүй, иргэд нь ч мэдэхгүй үл ойлголцол үүсдэг шүү