Байшин, эд хогшил бүрэн шатаж байсныг орон нутгийн иргэд унтраажээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/08/galgal.png

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багт энэ сарын 23-ны 08:00 цагийн орчимд байшин шатсан тухай мэдээлэл тухайн өдрийн 10:19 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Иргэн Т-ын 8х8 метрийн хэмжээтэй байшин, эд хогшил бүрэн шатаж, орон нутгийн иргэд унтраасан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн аж. Дээрх галд хүн өртөөгүй гэдгийг Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.