СХД: Гамшгийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй 49 айл өрхийг нүүлгэн шилжүүлнэ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/08/539355485_702678056121292_8814129851715855116_n.jpg

Дүүргийн удирдах ажилтны шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцээд, дүүргийн Татварын хэлтсээс дүүргийн татварын болон татварын бус орлогын гүйцэтгэл, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс өвөлжилтийн бэлтгэл байдлын талаарх мэдээллийг хүргэлээ. Шуурхай хуралдааны үеэр дүүргийн Засаг дарга холбогдох газар хэлтэст дараах үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал,

-Гэрэлтүүлгийн шон дээр зөвшөөрөлгүй байршуулсан утас кабелыг тасдаж, аюулгүй ажиллагаа алдсан байгууллагад хариуцлага тооцох;

-Нийслэл, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хороодод хийгдэж буй хот нийтийн аж ахуйн ажлыг 10 дугаар сарын 15-ны дотор гүйцэтгэж дуусгах;

-Нийслэлээс “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгсөн хот нийтийн аж ахуйн шинэ машин механизмыг ажиллагаанд оруулах. Холбогдох албан хаагчдыг сургаж чадавхжуулах.

-Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулах зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;

-Ажлын хэсэг байгуулж сургууль, цэцэрлэгийн хоол хүнсний аюулгүй байдалд хяналт шалгалтыг зохион байгуулах;

-Гамшгийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй 49 айл өрхийг нөхөн олговортой нүүлгэн шилжүүлэх;

-Үерийн улмаас эвдэрч, гэмтсэн явган хүний зам, авто замыг засаж сайжруулахыг үүрэг болголоо.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    Энэ 21 дүгээр хорооллын төв гудамжны авто зам, явган хүний зам эвдэрээд навсайгаад удлаа. Дүүргээс анхааралдаа авч ажил зохион байгуулахгүй юм уу? СХД-ийy нүүр царай өнгө үзэмж биш гэж үү? Дүүргийн дарга нар хардаггүй юм уу? Бусад дүүргүүд тохижуулаад цэмбийлгээд л байх юм. Эсвэл манай дарга нар замбараагүй заваан орчинд нүд дасчихсан байдаг юм уу!!!!!!!!!