ТАНИЛЦ: Та дараах зогсоолуудад мопед, скүүтерээ байрлуулах боломжтой

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 4 сек
00
legacy:2025/10/zogsoolll.png

Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр өнгөрсөн зургаадугаар сарын 18-нд явган зорчигчийн замд замбараагүй байршуулсан мопед, скүүтерийг цэгцлэх үүрэг өгсөн. Үүрэг биелж, гудамж талбайд эмх замбараагүй байршуулсан цахилгаан дугуй, скүүтэрийг тодорхой таних тэмдэг бүхий зогсоолтой болгож байгааг бид өмнө нь мэдээлсэн. Тухайлбал, Бага тойруугийн 105 байршилд 2460 ширхэг цахилгаан дугуй, мопед, скүүтерийн тэмдэг тэмдэглэгээ бүхий зогсоолыг цаашид шийдэх юм.

Өнөөдрөөс эхэлж иргэн та дараах байршилд тэмдэглэсэн мопед, скүүтерийн зогсоолд өөрийн түрээслэж буй унаагааа байршуулах боломжтой боллоо.

Бага тойруугийн гудамж ("Зоос гоёл"-оос GS25 хүртэл) 218ш

Сүхбаатарын Талбайн автобусны буудал 75ш

Central Tower(талбайн зүүн талд) 40ш

Дуурь бүжгийн эрдмийн театрын урд талд 47ш

Тусгаар тогтнолын ордон 40ш

Соёлын төв өргөөний хойд талд 16ш

Улаанбаатар Зочид буудал 18ш

МУБИС-ийн автобусны буудлын хойд талд "Петровис" барилга 40ш

ШУТИС-ийн 1-р байрны баруун талд 28ш

МУБИС-ийн 4-р байрны баруун талд 46 ш

Хаан банкны баруун талд 15ш

IT park урд талд 30ш

Гадаад харилцааны яам 9ш

Novotel уулзварын урд талд 50ш

"МУИС-2-ын урд CU 17ш

Цэцэг Төвийн баруун тал 30ш

Одоогоор Бага тойруугийн 16 байршилд нийт 719 ширхэг тэмдэглэгээ бүхий зогсоол хийгээд байна. Цаашид зогсоолын тоог нэмэгдүүлэх юм.