СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 20 орчим насны дөрвөн этгээд ганцаараа явж байсан эмэгтэйг зодож, хүчээр автомашинд суулган дээрэмджээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:2025/12/39/Police_1_lcopy1.jpg

Энэ сарын 13-14-нд шилжих шөнө СХД-ийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт "Дөрвөн этгээд намайг нийлж зодоод, машинд хүчээр суулгаж авч яваад дээрэмдчихлээ" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлагын дагуу СХД-ийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж, мөнгөлөг саарал өнгийн "Приус-30" маркийн улсын дугааргүй автомашинтай 20 орчим насны үл таних дөрвөн эрэгтэй нь ганцаараа явж байсан эмэгтэйг зодож, гар утас, үнэт эдлэл зэргийг дээрэмдсэн хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Гэмт этгээдүүд нь тээврийн хэрэгслээ түрээсэлж, дээрх гэмт хэргийг үйлдсэн аж.

Иймд шөнө, оройн цагаар явахдаа анхаарал сэрэмжтэй, аль болох гэрэлтүүлэг бүхий хяналтын камертай замаар зорчиж, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    "Гэмт этгээдүүд нь ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭ түрээсэлж, дээрх гэмт хэргийг үйлдсэн аж." Бичээч Д.Дарьсүрэн гуай, үүнийг чинь юу гэж ойлгох вэ. Автомашин түрээсээр аваад гэмт хэрэг үйлдсэн бололтой юм аа даа? Бичээч юм бол бичсэн бичвэрээ нягталж хянаж байна уу?

  • З
    Зочин

    80.955877

  • З
    Зочин

    ANUSDAAD BOOW XXOOD BOOB DOLOON XUCHINDUULI80M955877SEXSEER VANXANDI

  • .
    .

    пиздаа нээрээ үнэхээр хэлэх үг алгаа