Б.Цэнгэл: ТӨК-ийн захирлууд “Миний цалинг андуурсан байна“ ч гэх шиг инээдтэй юм яримааргүй байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:2025/08/tsen.png

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл ТӨК-иудын захирлын цалин болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр цалингийн асуудалд "ТӨК-ийн захирлууд "Миний цалинг андуурсан байна, энэ цалинг ТӨБЗГ баталдаг" ч гэх шиг инээдтэй юм яримааргүй байна.

Ерөнхий сайдын хэлсэнчлэн, сайд нарын цалингаас ихгүй байлгах зарчмыг баримтална. Компани нь ашигтай ажиллабал, жилийн эцэст үр дүнгийн урамшуулал олгоно" гэх тайлбарыг өгсөн юм.