ИЗНН-ын Улс төрийн зөвлөл ирэх сарын 1-нд хуралдаж, хамтарсан ЗГ-т ажилласан хугацааны үр дүнг хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2026/02/IZNN.jpg

Ирэх есдүгээр сарын 1-ний 19.00 цагт Иргэний зориг, ногоон намын Улс төрийн зөвлөл хуралдахаар болжээ. Хуралдаанаар дараах гурван асуудлыг болон бусад асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал,

-Г.Занданшатарын Засгийн газартай ИЗНН хамтран ажилласан хугацааны үр дүн, ажлын хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

-Ирэх есдүгээр сарын 14-нд болох намын ээлжит бус Их хурлын бэлтгэл ажлын талаар

-2027 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан байгуулагдсан Бодлогын зөвлөлийн ажлын явцыг хэлэлцэхээр болжээ.