Х.Нямбаатар: Надад хэн нэгэн МАН-ын дарга болох санал тавиагүй. Тавьсан ч хүлээж авахгүй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:2025/08/nmbaatar.png

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгаланг "МАН-ын дарга бол, эсвэл Х.Нямбаатарыг болгоё" гэж шахжээ" гэх утгатай мэдээлэл нийтлэгдсэн. Үүнд хотын дарга Х.Нямбаатар тайлбар хийж "Туулын хурдны замын барилга угсралтын ажил эхэлсэн, нэгдүгээр тойрог замын тендерийг ойрын үед зарлахаар бэлдэж байна.

Сэлбэ 20 минутын хотын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Эрчим хүчний төслүүд гараанаас гарсан. Шидэт дохиураар дохисон мэт энэ ажлууд тийм ч амархан биелэлээ олохгүй. Бидний өмнө тулгарч буй асуудлууд өргөс авсан мэт шийдэгдэхгүй. Утаа, агаарын бохирдол, түгжрэл гэх хоёр том асуудлыг томоохон зориг золиос, тэвчээр гаргаж том төслүүдээ хөдөлгөж хэрэгжүүлж шийднэ. Эхлүүлсэн ажлынхаа үр дүнг харахыг зорин ажиллана. Надад хэн нэгэн хүн ийм санал тавиагүй, тавьсан ч хүлээж авахгүй" гэжээ.

Туулын хурдны замын барилга угсралтын ажил эхэлсэн, Нэгдүгээр тойрог замын тендерийг ойрын үед зарлахаар бэлдэж байна. Сэлбэ 20 минутын хотын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Эрчим хүчний төслүүд гараанаас гарсан. Шидэт дохиураар дохисон мэт энэ ажлууд тийм ч амархан биеллээ… https://t.co/08b4m20tmW

— Х.Нямбаатар (@KhNyambaatar) August 27, 2025
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Захиргааны ажлаа л хий өвлийн бэлтгэлдээ анхаар нам яахав

  • З
    Зочин

    Метро бариагүй, цахилгаан станц бариагүй, трамвай, дүүжин тээвэр бүгд алга. Удахгүй утаанд угаартана. Баахан мөнгө л идсэн хотын дарга зайлах ёстой.

  • З
    Зочин

    Одоо АН-ын дарга биз дээ