“Ланд-80” загварын автомашин онхолдсоны улмаас жолооч нь хавчуулагдсан байсныг гаргаж, эмнэлэгт эсэн мэнд хүргэжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:turgenii mashin/emneleg mashin.png

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум, Шинэбулаг баг /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 9 км/-ийн нутагт суудлын автомашин онхолдож, жолооч нь автомашинаасаа гарч чадахгүй байна гэх дуудлага өчигдөр /08.27/ 11:00 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход, “Тоёота ландкруйзер 80” загварын суудлын автомашин онхолдож, жолооч М /42 настай, эрэгтэй/ автомашиныхаа жолооны хүрд болон суудлын завсар хавчуулагдсан байсныг 7 минут ажиллан гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хэн ч ямар үнэтэй машин худалдан авч унаж болно тэр машин таны хувийн өмч машин барихад 3 дүрэм ягштал мөрдөж сурах 1-рт та хотод 60 миль хөдөө орон нутагт 80 миль хурдтай явж байх 2-рт шөнө явж байхдаа машинтай зөрж өнгөрөхдөө хол ойрын гэрлээ шилжүүлж зөрж байх 3-рт ямагт та зайгаа барьж яваарай жолооч таны үүрэг