Увс аймгийн Наранбулаг суманд 5.3 болон 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/09/a1/NewFolder/gazriinzu.png

Улаанбаатарын цагаар дөнгөж сая 10:22 цагт 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн голомт нь:

Увс аймгийн Наранбулаг сумын төвөөс зүүн хойд зүгт 21 км

Увс аймгийн Малчин сумын төвөөс баруун урд зүгт 42 км

Увс аймгийн Тариалан сумын төвөөс зүүн урд зүгт 68 км-т тогтоогджээ. Газар хөдлөлтөөс үүдэлтэй хор хохирол учирсан эсэхийг удахгүй тодруулан хүргэх болно.

НЭМЭЛТ:

Эхний газар хөдлөлтөөс хойш 38 минутын дараа буюу 11.00 цагт Наранбулаг суманд 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.