Хөвсгөл аймагт хоёр настай хүүг хайх эрлийн ажиллагаанд 200 гаруй хүн, нисдэг тэрэг, дрон, эрэлч нохойтойгоор оролцож байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:2025/09/548521420_1236149555206935_5059797875688105399_n.jpg

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газраас сураггүй болсон бага насны хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Тодруулбал, өчигдрийн байдлаар ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Булган аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх аврах, салбар, Цагдаагийн газрын Тариалан сумын сум дундын хэсэг, Тариалан сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан мэргэжлийн анги, аймгийн ЗДТГ, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын ажилтнууд, ар гэрийнхэн, нутгийн иргэд нийт 200 гаруй хүн, нисдэг тэрэг, дрон, эрэлч нохойтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Л
    Л.Цэнгэл.

    Хүүхэд их хөөрхөн.. Миний аав ээж отгон эрэгтэй дүүг минь гараагүй байхад дээд талын эмэгтэй дүүтэй минь Төв аймгийн Батсүмбэр сумаас Говь-Алтай аймгийн төгрөг сум хүртэл аав минь өөрийнхөө унаатай тэр гурав аялахаар явж байгаад замын буудалд амарч хооллоод байж байгаад гэнт дагуулж явсан хоёр настай хүүхдээ санаад хартал хүүхэд нь алга болчихсон байсан гэсэн тэгээд л хүүхдээ бүгд хайгаад сүйд болсон чинь нөгөө бяцхан охин нь тэр буудлын ханан пийшингийн завсарт орчихсон тоглоод сууж байсан гэсэн..ийм зүйл ч болсон байж магадгүй.. Бас миний том ах унаган бэр бага охиноо аав ээж хоёроор харуулдаг байж бага охин нь бас хоёр нас арай хүрээгүй байсан гэсэн нэг өдөр алга болоод бас бөөн эрэл сурал болоод цагдаад мэдэгдэхээсээ өмнө ээж аав хоёр минь гэрээ нэгжсэн чинь хоолны шүүгээнд нь ууттай боорцог дэрлээд унтчихсан байсан гэсэн бас ийм юм болсон байж магадгүй.. Ингээд бяцхан хүүхэд алга болоод олдсон жишээ олныг бичиж болно.. Хүүхэд тоглоод унтаад л явж байгаа байх..

  • З
    Зочин

    80.955877EXSEER VANXANDI BOOW DOLOONO XXNO ANUSDI

  • М
    Монгол улсын иргэн

    ЭНЭ ХӨДӨӨ ГАЗАР ТИЙМ ЖААХАН ХҮҮХЭД ХАА ХОЛДОХ ВЭ ДЭЭ. НААД ХҮҮХДИЫГ ЧИНЬ ХЭН НЭГ НЬ АВААД ЯВСАН ЮМ БИШҮҮ. ОЙР ОРЧМЫН АЙЛУУДААР НЬ ҮЗЭЖ ШАЛГААЧ ДЭЭ. ХОЁР НАСТАЙ ХҮҮХЭД 2-3 ХОНОГ ЯАЖ ХЭЭР БАЙХ ЮМ БЭ. ЭЦЭГ, ЭХЭЭС НЬ САЙН ТОДРУУЛ Л ДАА. ӨӨР МАШИНЫ МӨР ЭНЭ ТЭР БАЙНА ЦУ САЫН СУДЛААЧ ДЭЭ. ХУДЛАА БААХАН ХӨӨРЦӨГЛӨСӨН ХҮМҮҮС ХАМАГ МӨРИЙГ НЬ БАЛЛААД ХАЯЧИХЛАА ШҮҮ ДЭЭ. ХОЁР НЯЛХ ХҮҮХДЭЭ ОРХИОД ЮУ БОДОЖ ЯВДАГ БАЙНАА.