ЗГ: Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-той хийж буй хэлэлцээртэй танилцана

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 2 сек
00
legacy:2025/06/zasagSHINE/uureg.png

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

-“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн өр төлбөрийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл

-“Тогтоол хүчингүй болгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох тухай” Засгийн газрын 2024 оны 136 дугаар тогтоол/

-“Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-Хөгжмийн зохиолын шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам;

-Дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам;

-Утга зохиолын шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам./

-Бусад асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн дараах асуудлуудтай танилцана. Тодруулбал:

-Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хийж буй хэлэлцээрийн талаар

-Эдийн засгийн эрх чөлөөний тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн боловсруулалтын явцын талаар

-Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын талаар

-Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр зам, Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн зүүн босоо төмөр замын төслүүдийн талаарх асуудлуудтай танилцах аж.