УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан яллах тогтоолтойгоо танилцаж, гарын үсгээ зурсан талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдэгдлээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/09/amarbayasgalandarga/ABB.png

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр цаг үеийн асуудлуудаар мэдээлэл хийсэн. Тэрбээр мэдээллийнхээ үеэр "УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланд холбогдох гэмт хэргийн шинжтэй асуудлыг гурван зүйл ангиар Монгол Улсын прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, яллагдагчаар татсан бөгөөд Д.Амарбаясгалан яллах тогтоолтойгоо танилцаж, гарын үсгээ зурсан гэсэн мэдээлэл авагдсан" гэсэн юм.