ЧУУЛГАН: УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар сонголоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/11/sahalBatErdene.jpg

"УИХ-ын дэд даргыг сонгох, чөлөөлөх" асуудлыг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхын саналаар буюу 66.7 хувийн саналаар Х.Булгантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

Тэгвэл түүний оронд МАН-ын бүлгээс санал болгосны дагуу УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томилох асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 78 хувийн саналаар УИХ-ын дэд даргаар томиллоо.