ЧУУЛГАН: “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/10/chuulgan/shineZurag.png

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Өчигдөр 2026 оны төсвийн тухай хууль, төсвийн хүрээний мэдэгдлийг эцэслэн баталсан тул өнөөдөр нэг асуудал хэлэлцэхээр байна. Тодруулбал,

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм. Дашрамд, мягмар гарагт хуралдсан ЭЗБХ-ны хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн 50 хувийн саналаар дэмжигдээгүй юм.