ЧУУЛГАН: Ирц хангалтгүй байгаа тул Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцэх эсэх санал хураалтыг хойшлууллаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/10/BaterdeneJgishuun/dargaa.png

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүд сайд нараас асуулт асуун хариулт авлаа.

Улмаар УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх санал хураалт явуулах гэсэн боловч танхим дахь гишүүдийн ирц хангалтгүй байгаа тул санал хураалтыг маргаашийн хуралдаан хүртэл түр хойшлуулснаар өнөөдрийн хуралдааныг өндөрлүүллээ.