О.Осоржамаа агсны дурсгалыг хүндэтгэж 18.00 цагаас төв талбайд зул өргөнө

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
170
legacy:osorjamaa/597557506_1787010922246897_3761980849455792580_n.jpg

Цахим орчинд лайв буюу шууд дамжуулалт хийж өөрийн гэсэн дүр төрхөө нийгэмд тодоор үлдээж чадсан иргэн О.Осоржамаа нь өнгөрсөн бямба гарагт буюу энэ сарын 13-нд зуурдаар таалал төгссөн билээ. Тэрээр 2005 онд Улаанбаатар хотод анх ирж "Хархорин" захаас ажил амьдралын гараагаа эхлэн, шорлог зарах зэргээр бизнес эрхэлж байсан гэдэг.

Тэгвэл О.Осоржамаа агсныг нөгөөдөр буюу энэ сарын 17-ны лхагва гарагт сүүлчийн замд нь үдэх талаар түүний найз Б.Баттогтох "C1" телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн өнөөдөр 18.00 цагаас төв талбайд зул өргөх ёслол зохион байгуулагдах тул өргөнөөр оролцохыг уриалсан байна.

Хуваалцах:170

СЭТГЭГДЭЛ (17)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Нэртэйгээр нь хооцгон хөшөө барчихаач

  • З
    Зочин

    Дуртай юм бол тэр хирист бахайн сүмдээ очиж зул өргөхгүй юу

  • С
    С.Алтанчимэг

    Ямар гавьяа байгуулсан гэж.....

  • З
    Зочин

    RIP

  • З
    Зочин

    хэнд хүндэтгэл үзүүлэх гээд байгаан монгол улсад юу хийж ямар гавьяа байгуулсан бэ

  • З
    Зочин

    Энэ дэлхий дээр үзэх гэж ирсэн туулалтаа үзээд явсан гэж бодож байна.

  • З
    Зочин

    Монголчууд нийтээрээ ажил төрөл эрхэлдэггүй гэдэг харагдаж бна шү

  • З
    Зочин

    Төв талбайгаа хүндэтгэх хэрэгтэй буяны байгууллага биш зул баримаар байгаа бол гандан дээр очилдоо

  • З
    Зочин

    Эх оронч

  • З
    Зочин

    Монголчуудаа ингээд нэг нэгээрээ хорвоог орхисоор байхуу ,төрийн нэр барьж бамбай хийсэн ,хачиг хувалзануудаас салах цаг болсон,ард түмний цусыг сорж ханаж цадахаа больсон хачигнаасаа салмаар байна

  • Т
    Тэмүүл

    Хэцүү бэрх амьдралыг туулсан ч эрх дураараа хэнээс ч үл хамаарч санаа зовох юмгүй амьдарч чадсан нь сайхан байна.

  • З
    Зочин

    Яршигааа

  • З
    Зочин

    Эвийдээ, уг нь сэргэлэн хүү байна лээ. Ийм хүмүүсийг зоддог, хэл амаар доромжилдог элэг нэгт Монголчууд байгаа нь харамсалтай юмаа. Ум ма ни бад ми хум

  • З
    Зочин

    Ум мани бадми хум ахиж хүн амьтан болж битгии зовоорой

  • З
    Зочин

    Арай хэрэггүй байхоо нас барсан хүн болгоны араас Төв талбайдаа зул өргөөд байж болохгүй зохимжгүй дээ

  • З
    Зочин

    Энэ залуу, нийгэмдээ гадуурхагдсан. Түүндээ гутарч явсаар амиа алдсан. Цаашид ч ийм тавилан олон олон залуусын хувь заяанд нөлөлнө. Бид ийм хүмүүсээ хайлаж чаддагүй юмаа гэхэд гадуурхмааргүй байна.

  • З
    Зочин

    Болж дээ хөөрхий хойноос нь ганц маани бичүүлчих ар гэргүй л байх даа