Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгоно

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:HyanaltHeregjuulehGazar/battsetsegg.png

Улсын Их Хурал 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолыг баталлаа. Уг тогтоол нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, төрийн хяналт шалгалтын тогтолцоог оновчтой болгох, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэж байна.

Тогтоолоор төрийн хяналт шалгалтын хууль тогтоомжийг шинэчлэх, иргэн, аж ахуйн нэгжид зөвлөн туслах, урьдчилан сэргийлэх чиглэл давамгайлсан хяналтын тогтолцоог бүрдүүлэх, хүн төвтэй, цахим хэлбэрт суурилсан төрийн үйлчилгээг хөгжүүлэх шаардлагатайг онцолсон. Мөн төрийн үйлчилгээ, бодлого, шийдвэр гаргалтад их өгөгдөлд суурилсан арга барилыг нэвтрүүлэх, зөвшөөрөл олголтыг цахимжуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгалаа.

legacy:HyanaltHeregjuulehGazar/02.png

Түүнчлэн бизнесийн үйл ажиллагаанд дарамт учруулж буй давхардсан хяналтыг таслан зогсоож, салбарын хяналтыг уялдуулах, эрсдэлд суурилсан хяналтын арга хэмжээг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын оролцоог оновчлох, хяналтын чиг үүргийг төвлөрсөн байдлаар хэрэгжүүлэх чиглэлийг тусгасан юм.

Энэхүү тогтоолын хэрэгжилтийг 2026 оны 1 дүгээр сарын 1-ний дотор хангахыг Засгийн газарт үүрэг болгож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодод даалгалаа.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Төрийн хяналт, шалгалтыг сайжруулахыг бүрэн дэмжинэ. Энэ ФВ-ээр маш чанаргүй бараа, тухайлбал орчуулагч чихэвч, бугуйн цаг, хувцас гэх мэт маш олон зүйлийг худлаа рекламдаж зарж, иргэдийг хохироож байна. Үүнд маш яаралтай арга хэмжээ авах цаг нь болсон байна.

  • З
    Зочин

    хоёрдугаарт хамгийн орчин үеийн хиймэл оюун ухаан, техник техналогид сууриласан Төрийн хяналтын нууц сүлжээ мэдээлэлийн бааз хэрэгтэй. БНХАУлсын Төрийн хяналтын тогтолцоо маш нарийн техналогитой Нүд чих сонсох 3 ыг нэг дор цуглуулаж хянаад магадлан баталгаажуулаж дараа нь Си жин пин даргад хүргэдэг байна. Энэ алдартай удирдагч төрийн хяналтаннд өртсөн хэнийг ч байсан өөршөөдөггүй юм байна. Тиймээс Тусгаар Улсын Төрийн хяналт зөөлөн байх ёстой юу? үгүй юмаа. Юу гэнэ вэ? Хувийн хэвшилд дарамт учруулахгүйгээр... гэнэ. Одоо Оюу толгой , Рио тинто -д хариулага тооцож болохгүй гэсэн үг үү ? Тийм биш Та нар Монгол Төрийг дутуу үнэлээд байна. Монгол Улсын Төр бол та нарын баяжихдаа хэрэглэдэг зэвсэг биш Монгол Улсын Төр бол Монголын ард түмнийг өмгөөлөн хамгаалагч, үндсэн хуулиар байгуулсан гэрээгээ биелүүлэгч Бурууд хурц илд, зөвд зөөлөн тэнгэр. Хариулах Зочин [172.68.93.138] 26 minutes ago Нээрээ л үнэн санаанаасаа Төрийн хяналтаа үгүй хийсэн буруугаа хүлээж одоогийн эрх баригчид Монгол