ОБЕГ: Автомашин замын хажуу руу онхолдсоны улмаас нэг иргэн хавчуулагдсаныг эсэн мэнд гаргалаа

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:osol/MPA PHOTO 2023-2-6324.jpg

Баян-Өлгий аймгийн Өлгий сум, 10 дугаар багийн задгайд суудлын автомашин автозамын хажуу руу онхолдож, нэг хүн хавчуулагдсан тухай дуудлага өнөө өглөө /12.23/ 06:05 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, Өлгий сумаас Цагааннуур тосгоны чиглэлд зорчиж явсан иргэн Х-ын “Toyota Crown” загварын суудлын автомашин автозамын хажуу руу онхолдож, автомашинд зорчиж явсан иргэн А /27 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг ажиллан эсэн мэнд гаргасан байна.