С.Бямбацогт: Үйлчилгээ эрхлэхийн тулд төрийн байгууллагын шийдвэр хүлээлгүйгээр мэдэгдэл хүргүүлээд эхэлдэг байх нь зөв

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
90
legacy:Byambatsogt gishuun/2024/bya.png

УИХ-ын байнгын хороодоор Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт "Хүнсний зах, дэлгүүр, ресторан, цайны газар, кофе шоп, үсчин гоо засал, хими цэвэрлэгээ, бялдаржуулах төв, спининг, цанын баазын үйл ажиллагааг зөвшөөрлийн үндсэн дээр бус төрийн байгууллагын шийдвэр хүлээлгүйгээр зөвхөн төрийн байгууллагад мэдэгдэл хүргүүлээд эхэлдэг байх нь маш зөв.

Би 2022 онд "хорин жил салхи ороогүй" зөвшөөрлийн тухай хуулийг өөрчилж 1600 байсан зөвшөөрлийн тоог 360 болгож цөөлсөн. Гэтэл хууль хийдүүлж авлига хүнд суртлын "аалзны тор" нэхдэг этгээдүүд бүртгэл дүгнэлт, баталгаажуулалт, гэрчилгээ, магадлан итгэмжлэл, сертификат гэдэг нэрийн дор зөвшөөрлийн тоог дахиад нэмэгдүүлж эхэлсэн. Энэ хийдэл гажуудлыг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр засаж байгааг тууштай дэмжинэ" гэлээ.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хуучин мхг гэж нэг том жижиггүй өлөн авилгачид гээд их дарамттай газар гэээд арай гэж ард түмнээрээ буулгасан гээл нэгмуу хурган цүнхчин дарга долооогч дарганцар ойссолдооо 30 сач хиисэн баригдлаа гэээл бүтэхгүй шуналууд

  • З
    Зочин

    Мэргэжлийн хяналт гэж өчнөөн түшмэдийг татварын мөнгөөр цалинжуулсан нүсэр юм хэрэггүй. Чадварлаг, хөнгөн шуурхайажиллагаатай, харьцааны соёлтой, цалинжуулж буй татвар төлөгчиддөө хүндэтгэлтэй хандаж чаддаг, орчин үеийн сэтгэлгээтэй хүмүүсээс бүрдсэн ААН үүдийг өөрөө ч ойлгож мэдэхгүй журам энэ тэрээр дарамталдаг биш зөвоөж чиглэл өгдөг цомхоон байгууллага бхад болно.

  • З
    Зочин

    Маш зөв. Юм хийх гэж байгаа хүмүүсээ дэмжих хэрэгтэй. Дотооддоо юм үйлдвэрлэхгүй бол бензин шиг л бүх юм гаднаас хамааралтай хийж чаддаг юм гэж байхгүй улс яаж хөгжихийн

  • Б
    Би

    Аль эрт арав хорин жилдээ хийлдээ одоо чи болноо наад тархинаас чинь өөдтэй шинэ гаргалгаа гарахгүй шүү баяраа

  • З
    Зочин

    Ха ха энэ мэт төрд улиг болсон жүжигчин новшнуудаа гэж

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин

    БҮРТГЭЛЖҮҮЛЖ БАТАЛГААЖУУЛАХ НЬ ЗӨВ ШҮҮ ДЭЭ.

  • Z
    Zochin

    Хүнсний аюулгүй байдал яах болж байнаа. Хэн ч юу ч хамаагүй үйлдвэрлээд зарж болох юм уу? Ариун цэвэр эрүүл ахуйн норм хангагдаж байгаа эсэхийг яаж мэдэх вэ?

  • З
    Зочин

    тэгвэл мэргэжлийн хяналтын газрыг дахин байгуулах хэрэг юу байгаа юм бэ, төрийн хяналт байж байж иргэдээ элдэв хордлого, шаардлага хангахгүй, хортой, чанаргүй бүтээгдэхүүн, үйлчилгээнээс хамгаалахын тулд хэн, хаана, ямар үйлчилгээ, худалдаа эрхлэх гэж байгаа нь бүртгнлтэй байх, наад захын стандарт шаардлаг хангасан байхыг хянахын тулд зохих зөвшөөрөл байдаг юм шүү дээ_ нийтийг хамарсан хордлого үхэл гарсаны дараа хэн ч мянга хашгираад нэмэргүй байдаг юм даа малнууд аа