Б.Эрдэнэсүхийг АН-аас хасах хүсэлтийг түүний эхнэр гаргажээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 2 мин 12 сек
120
legacy:erdenesuh tuluulugch/aa9a4d75d200479f803d396f78153745.jpg

20 гаруй жилийн турш эхнэрээ онц хэрцгийгээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн цагдан хориог сунгах эсэх шүүх хурал өнөөдөр товлогдсон. Тэгвэл энэ цаг мөчид түүний эхнэр О.Нарангарав АН-ын дарга О.Цогтгэрэл, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал нарт гомдол гаргажээ. Тодруулбал, Б.Эрдэнэсүхэд хариуцлага тооцож, АН-ын гишүүнчлэлээс хасах хүсэлт гаргасан байна. ГОМДОЛД:

"Монгол Улсын иргэн О.Нарангарав миний бие, Ардчилсан намын гишүүн, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн дарга Бишээгийн Эрдэнэсүхийн гэр бүлийн хүчирхийлэл, хууль бусаар мөрдөн мөшгих, эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргийн хохирогч болж олон жил түүнд заналхийлүүлж, түүний эрхшээлд байсан хохирогчийн хувьд энэхүү гомдлыг гаргаж байна.

Ардчилсан нам болвоос хүний эрх, хувийн өмч, чөлөөт хэвлэл, олон намын тогтолцоо, ардчилсан сонгууль, эрх зүйт төрийг бий болгохын төлөө өрнөсөн 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг санаачлан эхлүүлж, манлайлан удирдсан иргэдийн эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалагч улс төрийн хүчин билээ. Тийм ч учраас Ардчилсан намын үе үеийн гишүүд, намыг төлөөлөн төрийн удирдах албанд ажиллаж буй албан хаагчид хүний эрхийн төлөө зоригтой тэмцэн дуугарч ирсэн.

Ардчилсан намын гишүүн, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн дарга Бишээгийн Эрдэнэсүх буюу миний нөхөр, 4 хүүхдийн минь эцэг болох энэ хүн 2014-2016 онд Ардчилсан намд анх гишүүнээр элсэж, 2017 онд СБД-ийн 16-р хорооны Засаг дарга, 2020 онд СБД-ийн ИТХ-д төлөөлөгч, НИТХ-д төлөөлөгч, АН-ын намын хорооны гишүүн, СБД-ийн 16-р хорооны үүрийн дарга, 2021 оноос АН-ын ҮБХ- гишүүн, НИТХ-д төлөөлөгч, 2024 онд НИТХ-н АН-ын бүлгийн дарга, СБД-ийн Ардчилсан намын дэд дарга зэрэг албан тушаал эрхэлж, Ардчилсан намын нэр хүнд, нөлөөг ашиглан өдийг хүрсэн.

Гэвч Б.Эрдэнэсүх нь Ардчилсан намын дүрмийн 3.7-ийн 3.7.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомж, Намын ҮзБ, Үнэт зүйлийг эрхэмлэн дээдлэх, мөрийн хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэх, ҮД, бусад журам, шийдвэрийг даган мөрдөх”, 3.7.3-д “Намын ёс зүй, сахилга батыг чанд сахиж, намын нэр хүндэд харшлах аливаа үйлдэл гаргахгүй байх”, 3.7.5-д “Намаас нэр дэвшин сонгогдсон болон томилогдсон төрийн улс төрийн албан тушаалтан нь үндэсний эрх ашгийг дээдэлж, хууль болон ёс зүйг чандлан сахиж, ашиг сонирхлын аливаа явцуу бүлэглэлийн нөлөөнд автахгүй байх” гэж тус тус заасан гишүүний үүргээ зөрчиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, зодох, доромжлох, зодох, хууль бусаар мөрдөж мөшгих зэргээр 20 гаруй жилийн хугацаанд гэр бүлийн гишүүдийн эрх, эрх чөлөөг хязгаарлаж, гэмт хэргийн хохирогч болгож ирсэн.

Иймд, Ардчилсан намын дүрмийн 3.9 дүгээр зүйлд зааснаар Ардчилсан намын гишүүн Бишээгийн Эрдэнэсүхэд намын дүрэм, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэлд нь хариуцлага хүлээлгэж, намын гишүүнээс хасаж өгнө үү" гэжээ.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Эхнэр бас хэцүү хүн бололтой.

  • И
    ИРГЭН

    ХОГИЙН УРГАМАЛЫГ ҮНДСЭЭР НЬ ТАСЛАХГҮЙ БОЛ, АХИН УРГАЖ ХҮН МАЛЫГ ХОРДУУЛДАГ ЮМ!

  • М
    МОНГОЛ УЛСЫН ИРГЭН

    НАМЫН СЭТЭР ЗҮҮСЭНДЭЭ ЭРЭМШИЖ ГЭР БҮЛ УЛМААР УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ДУНД Ч ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭГ ЗӨРЧСӨН, ЗАН ХАРАКТЕРИЙН ГҮН ГҮНЗГИЙ ДОГОЛДОЛТОЙ, СЭТГЭЦИЙН ХУВЬД Ч ЭРҮҮЛ ХҮН ГАРГАХ БОЛОМЖГҮЙ ҮГ ҮЙЛДЭЛ ГАРГАДАГ НЬ АРДЧИЛСАН НАМЫН НЭР ХҮНДЭД ШУУД НӨЛӨӨЛЖ БАЙГАА, ЦААШИД Ч "БАНДААШ ГАНТУЛГА" МЭТ ХАРШЛАХ ТУЛ Б.ЭРДЭНЭСҮХИЙГ НАМЫН ХАРЬЯАЛЛАХС ХАСАА НЬ ЗӨВ, ЗҮЙТЭЙ ЮМ! ИЙМЭРХҮҮ СЭТГЭЛ ЗҮЙГЭЭ УДИРДАЖ ЧАДДАГГҮЙ ЧАЦАГАНУУДЫГ НАМААС ХОЛ БАЙЛГАХ НЬ НАМЫН НЭР ХҮНДЭД ИЛТ НӨЛӨӨЛНӨ!

  • И
    иргэн

    харваас хачин муухай амьтан гэдэг нь илт

  • И
    иргэн

    зөв ш дэн, улс төр дагаж далдганасан, далдайсан хогнуудын үнэн төрх ийм л байна, ийм хогнууд Монголоор дүүрэн болсон үе, ил гарч мэдэгдэж байгаа энэ мэтийн тохиолдолд хариуцлагатай, хатуу хандаж, адил бусдад нь сануулга болог

  • З
    Зочин

    зөв ш дээ ийм муухай амьтан хот сумыг удирдах юмуу эсвэл аль нэг намын гигюшүүн байх эрхгүй

  • З
    Зочин

    бидний зүтгэж байгуулсан АНыг урвагч хулгайч луйварчин алуурчин рекет ялтангуудын үүр уурхай болголоо

  • H
    Hmm

    Гэхдээ энэ эхнэр гэх хүн нь энэ хүнийг уначихсан байхад арайл дэвслээд байна уу? Хүүхдүүдийхэн эцэг нь биздээ!! Одоо өөр юмтай суугаад өөр хүний хүүхэд нь гарвал энэ залуугаас гарсан хүүхдүүддээ тоохгүй байж магадгүй л хатуу сэтгэлтэн байна! Эмэгтэй хүн бол сармагчинг жентелмэн болгож чхдах увдистай шдээ! Чи зодуулаад, элдвээр хэлүүлээд байвал чи өөрөө үнэ цэнэгүй байгаа гэж хэлдэг бас л хатуу ч гэсэн үнэн үг шүү

  • Э
    Эгэл ард

    Гээндээ ч бий гоондоо ч гэдэг дээ гэж боддог байсан гэхдээ эхнэрээ сүрдүүлсэн бичлэг нь гарснаас хойш/намайг нохой болгоно гэж бодож байна уу энэ тэр гээд/түрэмгии овилгогүй хүн гэдгииг нь ойлгосон доо.

  • Э
    Эгэл ард

    Намын гишүүнээс хасах хэрэгтэй.Шүүхээс цагаатгавал эргүүлээд сэргээх нь ойлгомжтой шүү дээ.

  • З
    Зочин

    Эхнэр шаггүй бололтой.

  • З
    Зочин

    Гэр бүлээ хүчирхиылэгч араатан