Маргааш Сангийн яамны ТНБД-аар М.Баярмагнайг томилно

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:bayarmagnai ded said/Bayarmagnai ded said.jpg

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Түүний оронд хэн нэгнийг томилоогүй байсан юм.

Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр, Ж.Ганбатын оронд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар М.Баярмагнайг томилохоор болсон байна. Энэхүү томилгоог маргааш Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулан албажуулах аж.

М.Баярмагнай өмнө нь Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан юм.