ЦЕГ: Зодоон гарсан гэх цэргийн ангид хойшлуулшгүй шалгалтын ажиллагаа явуулж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:2025/12/05zodoon.jpg

Цахим орчинд "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид нэгнээ зодож байна" гэх дүрс бичлэг /12.23/ 22 цаг 40 минутад нийтлэгдсэн.

Дээрх дүрс бичлэгтэй холбогдуулан Дотоодын цэргийн штабын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс шалгалтын ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж эхэлжээ.

Мөн дээрх асуудалд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ.

Хойшлуулшгүй ажиллагаа, шалгалтын үр дүнгийн талаар цагдаагийн байгууллагаас эргэн мэдээлнэ гэв.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ц
    Цэрэг

    "ЗОДООН" гэнэ үү??? Ульдаг сэтгүүлчид нь "харилцан зодолдсон" гэж үгүйсгэх юм бна.

  • З
    Зочин

    Энэ бол зодоон биш! Харилцан зодолдсоныг зодоон гэдэг болохоос ийи зүйлийг зодоон гэхгүй! Харин энэ бол дээрэлхэлт, цэргийн харгис дэглэлт. Хатуу арга хэмжээ авах хэрэгтэй. Тэр цохиж аваад байгаа цэргүүдийг шоронд хорих хэрэгтэй

  • I
    Irgen

    .Batlan hamgaalahiin surguuli gj huuhdiig hool noir.amraltgui salj unatal ajilluuldag.tgd halshraad namar olon huuhed ene surguulias tatgalzsan.Odoo ch baingiin shiitgel.zai zavsargui huuhed degeldeg gazar bdg gesen.Batlangiin surguuli n iim bhd tsergiin angiud iim zamaar yvj bga.Ulsiin tusevees avsan ter ih mungiig huuheddee l zartsuuldaggui hool gj ugaadas.gaduur emsej bga from shig uomnoos busdiig bugdiig ar ger n daadag.Tseregiin surguuli.angiudad mash sain shalgalt hii.Setguulch shalgahaar shorond hdgiim bnlee.Tur n eeree shalga.

  • Х
    ХАРИУЛТ

    Дээрхи сэтгэгдэл бичигч зүйрлүүлэх юм аа мөн олов оо. БХЯ тусдаа яамтай сайдтай , дотоодын цэрэг ( хил хамгаалах , цагдаа ) байдаг шүү . Асуудлаа яамдууд ӨӨРСДӨӨ шийднэ. БХЯ ныхан ХЗДХЯ нд очоод асуудлыг шийдэх боломжгүй байдаг шүү

  • З
    Зочин

    Эмчээ. Хүн төрж бна. Туслаарай. . Эмч: Манай харъяалал биш бнаа