Г.Занданшатар: Дахин ийм хэрэг гарахгүй болтол нь хариуцлага тооц

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:2025/06/zasagSHINE/03.png

Өчигдөр /12.23/ Дотоод цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчид нэгнээ зодсон хэрэг гарсан бөгөөд үүнтэй холбогдуулан цагдаа, дотоодын цэргийн штабаас мэдээлэл хийсэн юм.

Тэгвэл Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар холбогдох дэд сайд нарт үүрэг өглөө. Тодруулбал, цэрэг дэглэсэн асуудалтай холбогдуулж Хууль зүй, дотоод хэргийн болон Батлан хамгаалахын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж дотоодын цэргийн ангиудад газар дээр нь шалгалт хийж, хууль болоод дүрэм зөрчсөн этгээдүүдэд хатуу арга хэмжээ авч ажиллах үүрэг өгөв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хэ зодсон нөхрийг нь я-г нь үүрүүл боломж олгосон дарга захирагч хол ч гэсэн сайд хамрагдах л учиртай зоддог дэглэдэг арга сургалт биш л дээ далд том бодлого санаа байлдагч нарыг нь эрэмдэг болгох цаашлаад амь хохироох нь дараад өнгөрөх жижиг асуудал биш шиг

  • З
    Зочин

    Сайдыг нь огцруул ёс зүй шүү дээ ерөнхий сайд ч бас хариуцлага үүр яриад өнгөрөх биш

  • А
    Анхаарах нь зөв

    Дэглэлт нь буруу л даа. Гэхдээ улсаараа хөл дээрээ босох нь хэт сүржин бусуу. Одоо УИХ аараа хэлэцэнэ биз