Утсаар оролдож явсан байж магадгүй жолооч ногоон гэрлээр гарч явсан эхнэр, нөхөр хоёрыг мөргөсөн осол гарчээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:teevriin tsagdaa/tsagdaa-1.png

Энэ сарын 10-ны 23.00 цагийн үед ХУД-ийн нутаг дэвсгэрт явган хүний гарцаар гарч явсан 60 орчим насны эхнэр, нөхөр хоёрыг 30 орчим насны эмэгтэй жолооч дайрч гэмтээсэн хэрэг гарчээ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэв.

Албан бус мэдээллээр, осол гаргасан жолооч нь гар утсаар оролдож явсан гэх бөгөөд зориулалтын ногоон гэрэл, гарцаар гарч байсан хоёр иргэнийг мөргөсөн байж болзошгүй байна.