ШУУД: УИХ-ын чуулган хуралдаж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:chuulgan 2024/449461206_7653645961414852_3318698322711150984_n copy.png

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/

· Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

·Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

·“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/

·Түр хорооны тайлан, санал, дүгнэлт, Улсын Их Хурлын тогтоолын төсөл /үргэлжилнэ/

·Бусад асуудлыг хэлэлцэх аж.