Цахимаар танилцсан эмэгтэйтэйгээ уулзах үед нь 14-15 насны 4 этгээд бүлэглэн дээрэмджээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:TSEG/download (17).jpg
legacy:TSEG/Police_1_l copy.jpg

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хамрын овооны хажууд дээрэмдүүллээ гэх дуудлага мэдээлэл энэ сарын 24-нд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, шөнийн 02.00 цагийн үед цахимаар танилцсан эмэгтэйтэйгээ уулзахаар очих үед нь бүлэглэн зодож "iphone 11 pro" маркийн гар утсыг нь дээрэмдэж зугтаасан хэрэгт Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтсээс шуурхай ажиллаж, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй 14-15 насны дөрвөн этгээдийг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна.

Иймд цахим орчинд танилцсан үл таних этгээдтэй уулзахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.