О.Цогтгэрэл: Ерөнхий сайдыг огцруулах бичиг гарын үсэг зурах гишүүдийн тоо бүрдсэн

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:Tsogtgerel gishuun/tsogtgerel.jpg

Дэд сайд нар томилогдсонтой холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс шаардлага тавьж, үл биелүүлбэл Ерөнхий сайд огцруулна гэдгээ мэдэгдсэн билээ. Харин өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатар дэд сайд нартай уулзах үеэрээ "Дэд сайд нарыг авч үлдэнэ. Харин та нар асуудалд оролгүй сайн ажилла" гэж захьсан тухай ССАЖЗ-ын дэд сайд Г.Дашням хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан юм.

Тэгвэл АН-ын дарга О.Цогтгэрэл өнөөдөр сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлэхдээ "32 буюу түүнээс дээш гишүүн гарын үсэг зурах ёстой. Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурах гишүүдийн тоо бүрдсэн. Зарим гишүүд гадаад, дотоод томилолттой байгаа учраас тэднийг хүлээж байна. Манай намын гишүүд бүгд зурах байх. Хэрвээ МАН-ынхан дэд сайд нараа чөлөөлж төрийг цомхон болгохгүй бол ард түмэн рүүгээ салаавч гаргаж байна гэсэн үг" гэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Нударган олигархуудыг төрөөс зайлуулах хэрэгтэй иргэд ээ. Тэднээс авилга авч сайдаар томилдогийг шалгах хэрэгтэй. Чойжилсүрэн 2028 он хүртэл сайд хийх мөнгөө төлцөн гэсэн байхаа. Өгсөн авсаныг чинь тодруулж шалгах болно

  • З
    Зочин

    Зөв шүү томилгооноос өөр юм хийдэггүй ЗГ хэрэггүй. Ард иргэд эсэргүүцээд байна шүү ойлгодогүй донгио вэ

  • З
    Зочин

    энэ УИХ -г тараа төр түмнээр тоглохоос өөр ажил хийсэнгүй ялангуяа АН ын энэ хэдэн гөлгийг. данхтай засагт байхаар өөрсдөө болдог, өөрсдөө байхгүй болохоор засаг төр оролдоод үр дүнд нь улс орон л хохирно өвлийг яая гэж байна цаана чинь бензин түлш өвё тэжээл энэмуу тагжийсан гөлөгт улс орон сүйрч л байвал улс төрийн оноо гэж бодож байгаа муу хятад байна