О.Цогтгэрэл: Ерөнхий сайдыг огцруулах бичигт 35 гишүүн гарын үсэг зурсан

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
70
legacy:Tsogtgerel gishuun/2024/tt.png

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс дэд сайд нарын томилгоо болон төрийн данхар бүтцийг эсэргүүцэн, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн билээ. Хуулийн дагуу дээрх бичигт 32 буюу түүнээс дээш гишүүн гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-д өргөн мэдүүлэх боломж бүрдэх юм.

Тэгвэл АН-ын дарга О.Цогтгэрэл сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр, одоогийн байдлаар дээрх бичигт 35 гишүүн гарын үсэг зурсан байгаа аж. Тэрбээр хэлэхдээ "Энэ бичигт УИХ дахь АН-ын бүлгийн бүх гишүүн гарын үсэг зурах ёстой. Гадаад, дотоод томилолттой яваа гишүүд зурж амжаагүй байгаа. Тэд ирээд зурах байх" гэлээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    Одоогийн Засгийн газрын ажлын үр дүнг үзэх хэрэгтэйшдээ. Бүтээмжийн менежерүүдийг халлаа гэж шаралхаж ийм алхам хийдэг нь тэнэг хэрэг байна даа.

  • Н
    Нутгийн суугуул

    Рио Тинтогийн даалгавраар Засгийн газрыг огцруулах ажиллагаа эхэллээ. АН-ын энэ пяздук дарга чинь чинь ёстой Улааны Нохой байсан байна шүү дээ.

  • З
    Зочин

    Бүх

  • З
    Зочин

    Хурдан өгөөд асуудлаа шийдээд яваач. Намын чинь зарим долдой нар урваад, Хүүкээс шидэж өгөх ясыг горидож гүйгээд байна

  • З
    Зочин

    Нэгэнт л босгыг давсан юм чинь юун хүлээх хурдан өгөөч

  • З
    Зочин

    Намын чинь зарим гарууд урваад ар хударгаар чинь МАН-тай нөхцөөд байгаа юм бишүү

  • З
    Зочин

    Тэгээд хурдан өгөөд шийдээч. Дүлэгнээд л байх юм