ЕРӨНХИЙ САЙД: Авлига, хулгайтай тэмцэх ажил үргэлжилж байгаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:ZandkaZASAG/zak.png

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаан УИХ-ын асуулгын цагаар үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Танай Хууль зүйн сайд "хулгайд холбогдсон" зарим хүмүүс хилээр гарсан эсэхийг асууж байна лээ. Та нар ард түмний итгэлээр гарч ирчихээд, битгий хоорондоо жүжиг тавиад бай" гэж шүүмжилж "Авлигын хэдэн хэрэг шүүхэд шилжсэн бэ. Хулгайчидтай хариуцлага тооцож чадах юм уу" гэсэн асуултыг тавилаа.

Харин Ерөнхий сайд Г.Занданшатар "Авлига, хулгайтай тэмцэх ажил үргэлжилж байгаа. Нэг өдөр өргөс авсан мэт тоогоор хэмждэг зүйл биш. Өнгөрсөн жилүүдэд 58 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна" гэж тайлбарлалаа.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Дөнгөж сая пялдагадах гэдгийг утгаар нь хараад ой гутаж бөөлжис цутгав.

  • З
    Зочин

    яаж үргэлжилж байна вэ

  • З
    Зочин

    Үг үйлдэл хоёр нь алд дэлэм зөрнө попроод л байна популист засгийн газар гэж нэрлэвэл таарна

  • З
    Зочин

    Битгий тэгж худалаа хуц. Тэмцэх биш өөгшүүлж урамшуулж бгаа биздээ. Жнь; нүүрсний алдарт хулгайч өмнөговийн н.наранбаатар байнгын хорооны дарга болж байх. Тэмцэл гэхүү??? Үүнийг.