Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт үргэлжилж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:604535493_1429220125881225_6097807982413582562_n.jpg

2025 оны 12 дугаар сарын 04-ний байдлаар төслийн хаалттай бүсэд нийт 180 гаруй инженер, техникийн ажилтан, 73 нэгж машин механизм барилга байгууламжуудын үндсэн суурийн ажилд төвлөрөн ажиллаж байна.

Хийгдсэн ажлууд:

Кемп, бетон узел, арматур бэлтгэх талбай

Материалын лабораторийн барилга байгууламжууд — 100% дууссан

Жаазан гүүрийн барилга угсралтын ажил — 11.44%

Ус зайлуулах хоолойн барилга угсралтын ажил — 10.12%

Урт гүүрийн барилга угсралтын ажил нийт гүйцэтгэл 6.7%-тай үргэлжилж байна.

Шон суурь байгуулах, Тулгуурын хөндлөн нуруу, Завсрын тулгуурын барилга угсралтын ажлууд төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна.