Х.Нямбаатар: Трамвайн бүтээн байгуулалтын хүрээнд зам дагуу ТҮЦ-үүдийг нүүлгэх шаардлага тулгарсан

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:nyambaatar hotiin darga/TUTSiinhen/tuts.png

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан 1436 ТҮЦ-ийг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн нүүлгэж, зам талбайг чөлөөлсөн. Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой уулзаж, ярилцлаа.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “2026 онд бүтээн байгуулалтын төслүүдийн барилга угсралтын ажлууд үе шаттай эхлэх юм. Тухайлбал, “Трамвай” төслийн бүтээн байгуулалтын хүрээнд зам дагуу байршсан зарим ТҮЦ-ийг нүүлгэх шаардлага тулгарсан. Мөн метроны ажил эхэлнэ. Одоо нүүлгээгүй үлдсэн 20 гаруй ТҮЦ-ийг албадахгүйгээр хэлэлцээрт хүрч нүүлгэнэ. ТҮЦ нүүлгэж байгаа нь ийм л энгийн тайлбартай.

Нийслэлээс хэрэгжүүлж буй, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бүтээн байгуулалтын ажилд газар чөлөөлөлт зайлшгүй шаардлагатай. Мөн ТҮЦ цаашид иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинд ээлтэй, стандартын шаардлагад нийцсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан, бизнесийнхээ зарчмаар шударга өрсөлдөх, хөгжих орчин цагийн шинэ хэлбэрт шилжих цаг нь болсон. Дараагийн уулзалтыг нэгдүгээр сарын 26-ны өдөр хийнэ” гэлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ямар үлгэр биш дээ. Ярингуут ид шидээр шууд бэлэн болчихдог юм гэж хаана байх вэ дээ. Нямбаатар хоосон яриагүй гэдэгт би хувьдаа итгэдэг. Дор хаяж 4-5 жил бүтээн байгуулалтанд шаардлагатай шүү. Бүгдээрээ жоохон гэгээлэг байя. Бүгдэд нь шинэ оны мэнд!

  • З
    Зочин

    Дүүжин тээвэр, 5-р станц, метро, трамвай гээд л хоосон үлгэр ярьсаар хамаг төсвийг барж гүйцлээ. Нэг ч хэрэгжүүлсэн ажил алга. хажуугаар нь пдалимдуулаад иргэдийн граш, ТҮЦ-нүүдийг нураааж дээрэлхэнэ. Өөрийнх нь гэрийг нураавал яах бол доо.

  • З
    Зочин

    Муу төлгөн коммунист их хуцдаг аа бас. Хаа байна чиний тэр трамбай хаа байна тэр метро. Хахаж үхвээ муу ллрын бөөс