НЗДТГ: Автомашины торгуулийн хэмжээг нэмэх асуудлыг хэлэлцээгүй

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:Zamiin tugjee/tugjrel yarmag.png

1-р сарын 1-нээс замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюунаар илрүүлж, хариуцлага тооцох хяналтын систем ажиллаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор цахим орчинд "Торгуулийн төлбөрийг 100.000 төгрөг болгон нэмэгдүүлэх гэж байна" гэх мэдээлэл нийтлэгджээ.

Үүнд НЗДТГ-аас "НИТХ болон НЗДТГ-аас замын хөдөлгөөний дүрэм мөрдүүлэхээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байгаа. Гэхдээ торгуулийн хэмжээг нэмэх эсэх асуудлыг огт хэлэлцээгүй, худал мэдээлэл" гэж тайлбарлалаа.