Ажилд орсон, гэмт хэрэгт холбогдсон нийслэлийн СӨРӨГ ХҮЧИН

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 2 мин 53 сек
260
legacy:dulii5.jpg

Нийслэлийн иргэдийг төлөөлж НИТХ-д 45 төлөөлөгч сууж буйн тав нь АН-аас сонгогдсон. Тодруулбал Д.Бадарсан, Б.Золтуяа, Т.Батцогт, Б.Эрдэнэсүх, О.Зундуйдорж нар бий. Угтаа бол тэд сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, нийслэлийн төсвийн зарцуулалт болон иргэдийн эрх, аюулгүй байдал зэрэгт хяналт тавьж, хотын удирдлагуудын бурууд хатуу байх ёстой хүмүүс.

Гэтэл тэд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх нь битгий хэл сонгогдсон өдрөөсөө сураг алдраад удлаа. Сүүлд харахад зарим нь хэрэгтэн болох шахаж, үлдсэн нь ерөнхийдөө хотын даргад "ажилд" оржээ. Нийслэлийн АН-ын даргад өрсөлдөж явсан Д.Бадарсан нь Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагчаар томилогдсон бол Б.Эрдэнэсүх 22 жилийн турш эхнэрээ онц хэрцгийгээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр хууль хяналтын байгууллагаар шалгуулж яваа. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол НИТХ-ын төлөөлөгчөөс татагдана. Ингээд нийслэлд сонгогдсон сөрөг хүчний 40 хувь нь жагсаалтаас гарчихжээ. Үлдсэн нь төсөв, санхүүгээр уячихвал хаашаа ч холдохгүй биз.

Өөрөөр хэлбэл, нийслэлд хаан, заан шиг аашилж яваа хотын дарга Х.Нямбаатарт хяналт тавьж, хазаарыг нь татах хүч нийслэлд дутагдаж байна гэсэн үг. Хяналтгүй эсвэл нууцтай газар л хөл толгойгүй хулгай өрнөж байдаг. Нийслэл дээр яг одоо хэрэгжиж буй бүх том төслүүд огтоос хяналтгүй явж байгаа нь харамсалтай. Гэхдээ Х.Нямбаатарын гэхээс илүүтэй нийслэлийн Ардчилсан намын арчаагүй, анхиагүй байгаагийн гор.

Одоо энэ хэсэгт иргэд шүүмжилсэн ч нийслэлийн АН-ынхан ганц ч үг дуугараагүй ТАГ байсан кэйсүүдийг дурдая.

-Өнгөрсөн зун “Зүгээр байгаа явган замуудыг хуулж, чанаргүй чулуун замаар солилоо” гэж иргэд сошиалаар нэг юм болгосон ч АН-ын “Дүлий тав”-аас нэг нь ч дуугараагүй. "7 тэрбумаар бродюр солилоо" гэхэд ч асуудлыг нягталсангүй.

-Улаанбаатарын метро болон дүүжин тээвэр зэрэгт зарцуулагдах төсөв санхүүжилтэд жинхэнэ хяналт тавьж, бөөсийг нь гаргаж ирэх хүмүүс уг нь АН-ынхан. Гэвч тэд тэгсэнгүй.

-2017 онд 1.1 их наяд байсан нийслэлийн төсөв одоо 11 их наяд болтол өссөн. Тэр дундаа Х.Нямбаатарын үед буюу 2024 онд 3.7 их наяд, 2025 онд 6.4 их наяд, 2026 онд 11 их наяд болж огцом нэмэгдсэн. Цаашид ч энэ дүн нэмэгдэх нь тодорхой. Гэвч энэ өндөр төсвөөс төв талбайд том цагаан асар байгуулж хоолны фестиваль болон нийслэлийн наадам, даншиг наадам зэргийг зохион байгуулсан нь иргэдийн шүүмжлэлийг дагуулсан. Мөн л АН-ын таван төлөөлөгч ТАГ байв.

-13 тэрбум төгрөгөөр RFID буюу татвар, торгуулиа төлөөгүй, оношилгоонд хамрагдаагүй автомашинуудыг илрүүлж хариуцлага тооцох цахим гэрчилгээг нэвтрүүлсэн ч хэрэгжиж эхлэлгүй “замхарсан”. Энэ ажил урагшгүй байгааг Х.Нямбаатар ч ярьж байв. Мөн л АН-ын “Дүлий тав” ТАГ байв.

Мөн түүнчлэн Х.Нямбаатар иргэдийн санал шүүмжийг сонсохгүйгээр иргэдийн эрхийг зөрчиж гаргасан цөөнгүй шийдвэрүүд бий. Үүнээс ердөө хоёрыг нь л дурдахад:

-Автомашины татварыг 2-5 дахин нэмэгдүүлэх асуудлыг НИТХ-аар оруулж батлуулсан. Иргэдийн хамгийн өргөнөөр хэрэглэдэг “Приус” автомашины татвар л гэхэд 55 мянга байсан бол 200 мянгыг давсан. Нийслэл хот 1.7 сая иргэнтэй ч дээрх татварыг нэмэгдүүлэх санал асуулгад 2 хүн оролцсон гэдэг. Үүн дээр манай нийслэлийн сөрөг хүчин бас л иргэдээ мэдээллээр хангаж, асуудлыг ярьсангүй.

-Сүүлийн жишээ бол тэгш, сондгой дугаарын хязгаарлалт. Шинэ жилийн баяр болохтой холбогдуулан тэгш, сондгой хязгаарлалт хийхээр санал асуулга явуулсан. Гэтэл 1.7 сая хүнтэй нийслэлээс 6500 хүн оролцож, 3420 хүн дэмжсэн гэдэг үндэслэлээр дугаарын хязгаарлалт хийх шийдвэрийг нийслэлээс гаргаж, иргэдэд ням гарагийн оройн сюрприз барьсан удаатай. Харин ХЗДХ-ийн сайд үүнийг “Албажаагүй шийдвэр” гэж үзэн, цуцалсан байдаг. Үүнд сөрөг хүчнийхэн мөн л нүд нь балай, чих нь дүлий байж, ТАГ дуугүй өнгөрөөсөн.

Хуваалцах:260

СЭТГЭГДЭЛ (26)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • Z
    zochin

    huts bugs doloogchoo

  • З
    Зочин

    Зссссс МАН.ы хулгайч нараа бич

  • О
    Оролцогч

    Эрдэнэсүх хошногоо чи эхлээд гэрээ засчихаад суувал яажээн

  • Д
    Доржсүрэн

    Авгайгаа зоддог ацан гөөхий Ардчилсан намыг маань төлөөлөх гэж шижгийн пизда шдээ. Энэ дөрөв нь хэлдэггүй юм байх даа

  • З
    Зочин

    Бүү бур. Ажлаа хийдгээ бнга хэмлэнэ . Бузар мөнгөний сэтгүүлч

  • З
    Зочин

    Биe биeтэйгээ барьцалдаад хойш чангаагаад ажил нь урагшлахгүй 35 жил боллоо. Нэг нь ч бодохнээ олигтойхон эрх мэдэл, мөнгөтэй болж чадсан бол юм хийх гээд зүтгээд үзэг, Нямбаатарыг дэмжиж байгаа. Аливаа улсад хотын төвлөрлийг бууруулахын тулд хотын татвар өндөр байдаг нь олон улсын жишиг

  • Х
    Хяналтгүй хотын дарга

    Удирдлагад хэн хазаарлах вэ хот дарга жинхэнэ утгаар нь дураараа загнаж бна даа ямар ч хяналтт алга энэ их хөрөнгө мөнгөөр хэн ч бүтээн байгуулалтт хийнэ Ямар ч тэндергүй мөнгийг ёстой цавчиж бна даа хайран татварт өгж буй мөнгө минь

  • И
    Иргэн

    Тавхан хүн нөлөөлж чадах уу . Болохгүй бүтэхгүй асуудал бүхэнээ хэт цөөнхтэй нялзаадагаа болих хэрэгтэй. Сэтгэц мэдрэлээ шалгуул.

  • З
    Зочин

    Намын төлөөлөгчдийн хурал байж Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэж худлаа нэрлэхээ больмоор юм. Иргэдээс бол тэнд ямар ч төлөөлөл байхгүй ш дээ

  • З
    Зочин

    45 төлөөлөгчөөс 5хан Хүн сонгосон нийслэлчүүдийн буруутай. 5хан хүн хэллээ гээд урьд нь 40 хүн зогсож байна. Юу хийж чадах юм бэ. Тэгээд хотын дарга гэх дарангуйлагч Нямбаатартаа нийслэлчүүд дээрхлүүлээд амьдарна биз. Нийслэлчүүд та нарын л сонголт. Одоо сөрөг хүчин 5 хан төлөөлөгчиддөө буруугаа чихэх гээд хэрэггүй дээ... КККККК

  • З
    Зочин

    5төлөөлөгч хурган комнист нарын хандыг дарна гэж юу байдгийн, хэнч сэтгэл бсан ч,сатий нь хүрэхгүй, харин УБ чууд НЯНБААТАРТЯРын дарангуйлалд амьдраад явах нь л үлдсэн, эсвэл бүгд хотын захиргааны үүдэнд жагсаж огцоруулах л үлдсэн. Энэ бяцхан комнист хурган дарга нар УБ ыг сүйрүүлж байна даа.

  • И
    Иргэн

    Өөрийн үүрэгт ажлаа л хичээж сайн хиймээр байна. Одоо ч хэдэн жилдээ дан зензийнүүд томилгоонд гарна...сүргийн бодолгүй хувиа хичээгч тэд хэний ч төлөө хуруугаа хөдөлгөх бүү хэл, толгойгоо ч гашилгахгүй.

  • З
    Зочин

    Энэ улс төрд анхайтай хүмүүс алга…!

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин

    АН үнэхээр муу амьгүй, 5 албатууд л байдаг.Ашиг сонирхолын зөрчилтэй учраас Нямбаатар тэднийг албан тушаал мөнгөөр амыг нь таглачихсан.Дахин ийм амьгүй албатуудыг нийслэлд бүү гарга.

  • С
    СВД

    Сөрөг хүчний дуу хоолой 5 хүн ч бай багадахгүйлд уг нь. Харамсалтай нь Нямбаатарынхаа аманд гүйж ороод арчаагүй унхиагүй гөлөгнөсөн новшнууд болчихсон доо. Эмгэнэлтэй

  • Х
    хүннү

    Намбаатар ёстой сайн дарга ш дээ. Тиймээс АН-ын 5 дуугай байхаас яах юм?

  • З
    Зочин

    Ан нам бол яс гордсон гөлөг шиг болсоншдээ дотроол хуцалдсан лалрууд

  • З
    Зочин

    Үе үеийн Нянба шиг улсын мөнгө цусалсан луйварчид зайлаасай. Тэнгэр ниргээсэй билээ.

  • Z
    Zochin

    Иймэнрхүү хэнд ч хэрэггүй хог шаар гэмт хэрэгтнүүдийг цалинжуулж баихаар хуул хүчний зав бодлого хэрэгжүүлэх баигужлгуждыг нэмэгдүүлж эд нарын цалинг логооч

  • З
    Зочин

    мэдлэггүй толгойгүй таарсан таван таар шуудай хаанаас юу олж шаахуу гээд л сууж байгаа шдээ

  • И
    Иргэн

    МАН ч Ан ялгаагүй хоёуулаа луйварчидийн үүр уурхай болсон газрууд, юуу улс төрийн хүчин, улс төрийн хүчин гэдэг нь улс орноо иргэдээ сайн сайхан болгохын төлөө бодлого явуулаж байдаг газар!! Түүнээс биш МАН -АН мафиууд шиг улс төрийн бодлого нь улс орноо тонон дээрэмдэж цөлөмөх бодлого бишээ!!! Ирэх Морин жилийн хаврын хувьсглаар нэн түрүүнд МАН -АН татан буулгаж шинээр улс төрийн өөр тогтолцооруу шилжих нь тодорхой!!! Дээд доод танхимтай олон хүний хяналтанд орох цаг нь болжээ!!!

  • И
    ИРГЭН

    Монгол улсад татвар төлөгчдийн мөнгийг хулгайлаж, луйвардаж дээрэмддэг зорилго нь зовлонгүй амар хялбар аргаар Монгол улсыг цөлмөж амьдрах гэсэн улс төрч нэртэй луйварчидийн тогтолцоо одоо цаашид явах боломжгүй болгох шаардлагатай зүй ёсоор гарч ирлээ одоо цаашаагаа явбал хувьсгал өөр юмгүй!!

  • Х
    ХАХА

    НИЙЛСЛЭЛИЙН АН-ЫН дарга батцогтоо солиочээ

  • Ө
    Өлөн

    АН руу дайрч байхаар Нянбактериасаа салаач ээ