Солонготын даваанаас Хөвсгөл аймгийн Жаргалант-Шинэ-Идэр-Мөрөн чиглэлд 157 км босоо тэнхлэгийн авто замын ажлыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 34 сек
10
legacy:ZandkaZASAG/huvsgul/10.png

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.01.05/ Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Архангай аймгийн Солонготын давааны амнаас Хөвсгөл аймгийн Жаргалант-Шинэ-Идэр - Мөрөн чиглэлийн босоо тэнхлэгийн авто замын ажлыг 2027 онд эхлүүлэхээр болсныг Ерөнхий сайд танилцуулав.

Хөвсгөл аймгийг өнгөрсөн онд зорин ирсэн 150 мянга гадаад, дотоодын жуулчдын 60 орчим хувь нь дээрх чиглэлийн авто замаар зорчиж, аялж зугаалдаг болохыг судалгаа баталж буй. Тиймээс эсрэг урсгал бүхий 157 км авто зам барихаар төлөвлөжээ. Шинэ-Идэр сумын иргэд хатуу хучилттай авто замтай болохыг 22 жил хүлээсэн. 2004 оноос хойш яригдсан энэ сэдэв ирэх онд бодит ажил хэрэг болно гэсэн мэдээг нутгийн иргэд талархан хүлээн авлаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар "Аялал жуулчлал Хөвсгөл аймгийн орлогын том эх үүсвэр, ажлын байр. Тийм учраас Ханх-Хатгал- Мөрөн чиглэлийн босоо тэнхлэгийн авто зам, Хатгал-Жанхай- Тойлогт, Хатгал- Хүзүүвчийн шил, Булган-Мөрөн чиглэлийн авто замын засварын ажлыг эхлүүлнэ. Авто зам дагаж хөгжил ирнэ, жуулчид нэмэгдэж, сум орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн ашиг, орлого өснө" гэв.

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум 1924 онд үүсгэн байгуулагдсан. 3059 хүн амтай. Энэ суманд босоо тэнхлэгийн авто замаас гадна эрчим хүчний хангамж нэн тулгамдсан асуудал болжээ.

legacy:ZandkaZASAG/huvsgul/11.png

Хоёр аймгийн гурван сум буюу Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Галт, Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийг цахилгаанаар хангах 10 квт-ын эх үүсвэр Жаргалант суманд бий. Гэвч хүчин чадал нь хүрэхгүй доголдох болжээ. Тиймээс хүчин чадлыг өргөтгөж, 35квт болгож, дэд станц байгуулах саналыг нутгийн иргэд хүсэв.

Эрчим хүчний яам тус бүс нутагт эх үүсвэрийг 35 квт болгож өргөтгөх, эсвэл сэргээгдэх эрчим хүчний станц байгуулахын аль нь эдийн засгийн хувьд өгөөжтэй байх талаар судалгааны ажлыг эхлүүлсэн гэж Ерөнхий сайд мэдээллээ. Улмаар уг ажлыг эрчимжүүлж энэ онд багтаан эхлүүлье гэж хэлэв.

Ерөнхий сайдын Шинэ-Идэр сумын иргэдтэй хийсэн уулзалтад нутгийн 300 гаруй иргэн оролцож, санал хүсэлтээ илэрхийллээ.

legacy:ZandkaZASAG/huvsgul/12.png
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)