НЗДТГ: СТӨ-ний барилгыг хүчитгэх эсвэл нураахыг судалж танилцуулах үүрэг өгсөн. 50 давхар барилга барих асуудал яригдаагүй

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
60
legacy:soyoliinTUV.png

Цахим орчинд болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Соёлын төв өргөөг нурааж, суурин дээр нь 50 давхар барилга барихаар болжээ" гэх мэдээлэл цацагдсан.

Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад "50 давхар барилга барих асуудал огт яригдаагүй. Харин СТӨ-ний барилга нь олон жилийн насжилттай учраас барилгыг хүчитгэх эсвэл нураах асуудлыг судалж, эргэн танилцуулах үүрэг өгөгдсөн. Ер нь Төрийн ордны ойролцоо буюу хотын төвд барилга барих өндрийн хязгаар гэж байдаг учраас ийм өндөр барилга баригдахгүй. 2026 оны нийслэлийн төсөвт барилга барих төсөв тусгагдаагүй" гэсэн тайлбарыг өглөө.

Дашрамд дурдахад, Соёлын төв өргөөний барилгыг анх Шинжлэх ухаан, техник, соёлын ордон нэртэйгээр Зөвлөлтийн тусламжаар барьж, 1988 оны 12-р сарын 29-нд монголчуудад бэлэглэсэн бөгөөд ашиглалтанд орсон цагаас хойш өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар ирсэн аж.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Сайжруулаад өргөтгөх хэрэгтэй.нураагаад байхдаа яадгийн

  • И
    Иргэн

    Саяхан ЗХУ барьж өгсөн орчин үеийн зураг төслөөр дээр зэргийн чанартай барьсан барилгыг МАН -АН мафиууд хүчитгэх нэрээр хусхаар шийдэж!! Ичих булчирхайгүй мафиууд байх юмаа!!! Наад байгууламжид чинь хүчитгэх юуу ч байхгүй МАН мафиуудаа!! УБ- хотоор чинь дүүрэн хүчитгэх шаардлагатай 50-60- оны модон байшингуудыг эхлээд шийдчих МАН мафиуудаа!!

  • З
    Зочин

    нэг шуналтын хараанд хөөрхий барилга өртлөө дөө.

  • З
    Зочин

    Бас л гоё шуум явж байгаа юм шүүү...яаж ч бодохлоороо дөч тавьхан жил болоогүй барилгыг хуучин шаардлага хангахгүй тул нураана гэдэг "яриа" яваад байдгийн байгаан...тандалт хийж дасгаж байгаад юу ч хийхээс буцахгүй туучийнууд шүүү...🤔🙄🤣🤬

  • З
    Зочин

    нянбаатар чинь бүхнийг нураана, сөнөөнө гэдэг гар ууд аа. энэ арай хэтэрнээ. 88 оны л барилга шүү дээ