AI-аар зөрчил илрүүлснээр уулзваруудын нэвтрүүлэх чадвар эрс сайжирчээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:Zamiin tugjee/AI/10.png

Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад нэвтрүүлсний үр дүнд замын хөдөлгөөний зохион байгуулалт сайжирч, уулзварын нэвтрүүлэх чадвар эрс нэмэгдсэн байна.

Өнгөрөгч оны хоёрдугаар сараас 12 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 23 сая зөрчлийн мэдээллийг шалгажээ. Тодруулбал, өдөрт 74 мянга гаруй зөрчил бүртгэгддэг байсныг албаныхан хэлж байна. Ухаалаг систем хэрэгжиж эхэлснээр өдөрт 1000-4000 зөрчлийн “Шалгаж байна” мессежийг жолоочид илгээдэг болжээ. Энэ нь жолооч эгнээ байраараа хөдөлгөөнд оролцохоос гадна авто замын хөдөлгөөний дүрмээ чандлан сахиж, хариуцлагатай замын хөдөлгөөнд оролцдог болж буй эерэг өөрчлөлт юм.

AI системийг нэвтрүүлснээр хүний оролцоо багасч, хяналт шалгалтын ил тод байдал нэмэгдэн, замын хөдөлгөөний дүрмээ мөрддөг, жолооч, зорчигчийн аюулгүй байдал сайжрах бодит үр дүн гарч эхэлжээ.

legacy:Zamiin tugjee/AI/11.png legacy:Zamiin tugjee/AI/12.png
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ямар тэнэг гарчиг вэ? Торгуулийн дүн л нэмэгдэнэ биз дээ

  • З
    Зочин

    Сахилга бат, дэг журам ийм л ач холбогдолтой байгаа юм даа, амиа бодогч бүдүүлэгчүүд л их бухимдаж байгаа байх Нийтийн дунд СОЁЛЖИЖ нийцэж сур. ТҮЦ нийхэн шиг цаг үеийн мэдрэмжгүй байх хэрэггүй

  • Х
    хүннү

    Магтах юм аа олж дээ? Иргэд наад AI чинь худлаа мэдээлэл өгч торгож байна гээд байх юм. Аль нь үнэн юм? “Цагдаа яв гээд байхаар нь явтал торгууль ирлээ”, “түргэний машинд зам тавьж өгтөл торгууль ирлээ” гэсэн гомдол, хэл ам гарсаар байна.

  • Т
    төв шуудан

    төв цэгийн их ачааллын үе дээр анхаармаар юмаа, хар феодалын чингис өргөн чөлөө гээд лаларын гудамжаас болж, энх тайваны өргөн чөлөөг арай их хаах юмаа