Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт яриагүй

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
60
legacy:davaadalai orlogch/da.png

СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар мэдээлэл гараад буй. Энэ талаар НЗД-ын орлогч Т.Даваадалайгаас тодрууллаа. Тэрбээр “СТӨ-нд олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Цахилгаан шат нь эвдэрдэг, дээврээс нь ус гоождог зэрэг ашиглалтын асуудлуудад тэдгээр байгууллага гомдол олон гаргадаг. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга СТӨ-г хүчитгэх үү, яаж сайжруулах вэ гэдэг чиглэл өгсөн. Түүнээс биш СТӨ-г буулгах талаар огт дурдаагүй, тийм захирамж ч гараагүй.

СТӨ-г буулгалаа гэхэд тухайн байршлын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан өндөршил зэргийг тооцож, барилга барина. Хот аливаа нэг барилгыг буулгана гээд буулгадаг юм биш ээ. Эхлээд судалж, дараа нь үнэлгээ хийлгэж, Барилга хөгжлийн төв гээд мэргэжлийн байгууллагатай зөвшилцөж, үнэлгээ гаргаж хийнэ. СТӨ-г буулгах, зураг төсөл гаргах төсөв энэ онд огт суугаагүй. Дахин хэлье, бид зөвхөн судалж, мэргэжлийн байгууллагад хандана” гэв.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    zss

    чингис зочид буудлын талыг н нураасан, UB паласыг нураасан,.... нураадаг, гэхдээ бүр хайран барилгуудыг нураадаг нэг тийм бохир ажил явагдаад бгаа шд нүдэн дээр, ТҮЦ үүдэд гаргадаг бяраа тэр томчуудад гаргачдаг болоосой...

  • K
    Kkk

    Japan gaj surguuliin bagsh style s shuud China shorongiin Style ruu shiljij baigaamuu

  • З
    Зочин

    Наад өндөр өндөр барилгаа манай Хархорин хотод бариачээ. Урьж бна...

  • З
    Зочин

    бухандай царайлчихаад эвгүй гарууд шүү, нянбаатарын орлогч нэртэй хэдэн цүнх баригч нар

  • З
    Зочин

    Ер нь санаатай л юм байна.

  • З
    Зочин

    энэ ухан юу вэ. амьгүй албат минь зайлаарай. буулгах талаар огт яригдаагүй гэчихээд шүлс нь хатаагүй байхад буулгалаа гэхэд яана гэнэ вэ, биднийг тэнэг гэж бодоо юу? хотын шуурхай дээрээ ТОМ УХНА нь тэгж ярьсан нь олон хүн сонссон шүү дээ. хэл ам гарахгүй бол бас голомтын Баясгаланд өгөх санаатай юу, гөлөгнүүд