“TLG Tushig Bagana” баг ирэх жил дээд лигт тоглохоор боллоо

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:tsanjidphoto/657161327_1454698153114780_9146162213096987724_n.jpg

Сагсан бөмбөгийн 2026-2027 оны дээд лигийн улиралд өрсөлдөх эрхийн төлөө плай-инн шатанд "BurenScore Mongolia" болон "TLG Tushig Bagana" шалгарч үлдээд байсан. Цуврал гурван тоглолтын дүнгээр шийдэгдэх ёстой байсан. Хоёр багийн цувралын гурав дахь тоглолт өнөөдөр болж 76:75 харьцаатайгаар "TLG Tushig Bagana" хожил байгуулж ирэх улиралд дээд лигт өрсөлдөх эрхээ авлаа.

Цувралын эхний тоглолтод "TLG Tushig Bagana" 76:73 харьцаатайгаар хожил байгуулсан. Харин хоёр дахь тоглолтод 71:65 харьцаатайгаар "BurenScore Mongolia" ялалт байгуулж цувралыг тэнцүүлээд байсан юм.