Улсын аварга О.Хангай төрөлх сумынхаа барилдааны үеэр азтан үзэгчдэд 1 тонн тарвас бэлэглэнэ

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
30
legacy:tsanjidphoto/17.png

Ховд аймгийн Буянт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан ирэх дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.

Тус сумаас төрөн гарсан Улсын аварга О.Хангай тус барилдааны үеэр 1 тонн тарвасын есөн азтан тодруулах гэнэ. Мөн гурван азтанд хүүхдийн зодог шуудаг бэлэглэх аж.

Энэхүү барилдааны түрүү бөх 10, үзүүр бөх 5, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр 3 сая төгийн бай шагнал хүртэх гэнэ. Мөн үзэгчид дундаас нэг сая төгрөгийн таван азтан шалгаруулна.