Х.Билгүүнсайхан, М.Намуун нар маргааш тулалдана

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:tsanjidphoto/654992355_1418139332971259_6650012118949805468_n.jpg

Боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо өнөөдөр эхэллээ. Өнөөдөр эмэгтэй -51, -54 эрэгтэй -70 кг жингийн тамирчид эхний тулаанаа хийлээ. Монгол Улсыг төлөөлөн оролцож байгаа ОУХМ О.Бямба-Эрдэнэ өнөөдөр рингэнд гарч Филиппин улсын тамирчныг буулган авч эхний ялалтаа авлаа.

Харин маргааш Монголын хоёр тамирчин рингэнд гарна. Эрэгтэйчүүдийн -55 кг-ын жинд өрсөлдөж байгаа Х.Билгүүнсайхан эхний тулаанаа Филиппин улсын тамирчинтай хийнэ. Харин эмэгтэйчүүдийн -60 кг-д өрсөлдөж байгаа М.Намуун Тажикстаны тамирчинтай тулалдана.