МУГТ Т.Тулга хагас шигшээд шалгарлаа

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:tsanjidphoto/669667395_1455633613033355_4886927221436737310_n.jpg

"Бишкек-2026" бөхийн төрлүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцэээн 5 дахь өдрөө үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд зодоглож байгаа МУГТ Т.Тулга Узбекистаны Шахзодбек Ярашевтэй барилдлаа. Манай бөх өрсөлдөгчөө 8:4 харьцаатайгаар буулган авч хагас шигшээд шалгарч байна. Т.Тулга өнөө орой Иран болон Казахстаны бөхчүүдийн аль дийлсэнтэй нь барилдана.

Мөн эрэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ Өмнөд Солонгосын Ким Сон Гвоныг илүүрхэн ялснаар хөнгөн жингийн хагас шигшээд шалгараад байна. Б.Мөнх-Эрдэнэ орой Тажикистан болон Кыргызстаны бөхчүүдийн аль дийлсэнтэй нь барилдана.