"ШШГЕГ-ын дарга А.Намсамандыг ХЗДХ-ийн сайд бус ЗГ-ын тогтоолоор чөлөөлнө"

ШШГЕГ-ын дарга А.Намсаманд өнгөрсөн есдүгээр ажиллаж байсан сайдынхаа эсрэг шүгэл үлээсэн. Тодруулбал, тэрбээр "ХЗДХ-ийн асан С.Амарсайханыг хууль бус зүйл хүчээр шаарддаг. Биелүүлэхгүй бол үгээр доромжилдог. Жолоочийнхоо эхнэрийг Төр хурах амралтын газрын дарга болгосон бол жолоочийнхоо төрсөн дүүг Архангай аймгийн шүүхийн шийдвэрийн даргаар томилуулсан" зэрэг мэдээллийг өгсөн.
Үүний хариуд ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Намсамандтай холбоотой мэдээллийг ч олон нийтэд өгч, улмаар Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэр үеэрээ "ШШГЕГ-ын дарга А.Намсаманд болон хэвлэлд нэр дурдагдсан дарга нарыг ч чөлөөлнө" гэж мэдэгдсэн ч ШШГЕГ-ын дарга А.Намсаманд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөгүй байгаа юм.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс тодруулахад "ШШГЕГ-ын дарга А.Намсамандыг ХЗДХ-ийн сайд бус ЗГ-ын тогтоолоор чөлөөлнө. Хууль зөрчсөн байж болзошгүй асуудалд нэр холбогдсон шүүхийн шийдвэр болон цагдаагийн байгууллагын зургаан дэд даргыг чөлөөлсөн" гэх мэдээллийг өгсөн юм.



