Баавгай айлын гэр нурааж 60 литр аарц авч явжээ

Энэ сарын 12-ны байдлаар Төв аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар баг “Дархан ноён” гэх газрын ойн санд ойр нутагладаг айлын гэр рүү баавгай дайрч гэрийг нь нурааж, 60 литр аарцыг нь авч явсан байна.
Мөн Мөнгөнморьт сумын 1 дүгээр багийн нутаг “Арагчийн булан” гэх газрын ойн санд ойр нутагладаг айлын хотны дэргэд бага насны адууг нь барьж, дарж булсан байжээ. Түүнчлэн Батсүмбэр суманд айлын чацаргананы хашаанд орсон зэрэг нийт 22 удаагийн дуудлага мэдээлэл Төв аймгийн албанд бүртгэгдээд байна.
Хүрэн баавгай суурьшлын бүсэд ойртсон талаар дуудлага мэдээллийн дагуу аймгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шуурхай баг, сумын Онцгой комисстой хамтран ажиллаж, бамбарууш дагуулсан 3 баавгай, 2 бамбаруушыг ойн санд шилжүүлэн нутагшуулж, айлын гэр нураасан, мал барьсан 2 баавгайг аюулгүй болгох ажлыг зохион байгуулжээ



