Ц.Идэрбат: Годрон өвчний улмаас 11-12 мянга орчим ямааг устгасан

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
00
MPA PHOTO 2026-9-21-8922.webp

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатаас Говь-Алтай, Төв аймагт гарсан годрон өвчний нөхцөл байдлын талаар тодрууллаа. Тэрбээр "Ер нь хяналтад орсон. Ямаа устгах процесс явагдаж байна. Нөхөн төлбөрийн асуудлыг ирэх 7 хоногоос ярихаар болсон. Өнгөрсөн 7 хоногоос вакцин хийх ажил эхэлсэн. 1.5 сая тун годронгийн вакцин үйлдвэрлээд гаргаад бэлэн байдалд авах чигтэй ажиллаж байна.

Өвчин хаанаас гарсан зэрэг асуудлыг ТЕГ, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байна. Одоогоор 11-12 мянган ямаа устгасан байна. Нөхөн төлбөрийн хэмжээг тооцож байна.

Ерөнхий сайд "Малчдаа эхлээд бодно. Үүний дараа буруутай этгээдүүдээс нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулъя" гэдгээ хэлсэн. Тиймээс хуулийнхан буруутай этгээдийг тодорхойлох, тодруулах, олох ажлаа шуурхайлахыг үүрэгдсэн" гэлээ.