Инженер Г.Ёндонгомбо Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн зөвлөхөөр томилогджээ
20

Эрчим хүчний салбарын мэргэшсэн инженерүүдийн нэг Г.Ёндонгомбо Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн зөвлөхөөр ажиллаж эхэлжээ. Энэ талаар сайд Б.Найдалаа "Г.Ёндонгомбо гуай бол ажил, онол, эрч хүч, эрдэм, туршлага, тулх гээд хаанаас нь ч хэмжсэн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүдийн нэг, зөвлөх инженер, доктор PhD.
Г.Ёндонгомбо зөвлөх инженер маань сэтгэл итгэл шулуудан албан ёсоор сайдын зөвлөхөөр ажиллаж эхэллээ. Эрчим хүчний салбарыг нуруун дээрээ үүрч ирсэн болон одоо ид ажиллаж буй үе үеийн инженер, мэргэжилтнүүд чин сэтгэлээс тойрон хүрээлж, итгэж дэмжиж байгааг мэдрэх л юутай ч зүйрлэшгүй сайхан мэдрэмж, хүч тулгуур болой" гэв.


.webp)